soragsan — 5 сарын 28, 2010, 18:38

sn

sn bn . buh yum sn bn . jargaltai bn odor bolgon jargaltai bn

soragsan — 8 сарын 12, 2009, 19:59

haygdaj gomorhoson eriin bichsen zahidal

dawarch bn gej bitgii bodooroi bi chamaig shuleglii
daanch udaan undaalsan setgeliin tsangaag bi tailii
hend ch yarij bgaagui nuutsaa chamd delgii
haanaasch yum buu med bi chamaig anx olj harsan
harwan bulgilah zurhend min durlaliin wails egshiglej
harsaar baij bi chamaig busdiin setgeld aldchihaad
harin ene buhnii etsest gantsaaraa bi hotsorson
yach ch bolomgui muhardal baidald teneed bi
yadahdaa chinii nud naddeer togtohgui ergeldeedl
yanz buriin huntei chinii ner holbogdoodl
yaruuhan chamaig hiisgeh gej uitgariin shuurga uriudl
gadnah torhiig min uzeedl gaihaj bas ongorch bolnoo
ganhirsan nudiig min haraad gaihaj bas ingorch bolnoo
gagts huu chi minii dotood setgelruu ongiison bol
gadaar ih dalai shig ariun hairiig olj harah bsan
minii medheer chi busdiin setgeleer toglogch
misheel gereldsen nudeeree tednii zurhiig shataagch
shataj horchiison zurhnuud chinii araas haruusan gashuudahdaa
uitgarlan suuj chamaigl zuhen
etsestn helhed nz min ene horwoodeer gentshan huniig hairlaad
ingui ih jargaliin dund umbaj yawaarai gej azgui negen durlal chin erooj bn

zohiolch

mr_soragsan

soragsan — 8 сарын 5, 2009, 18:12

hair

bodit amidrald yum buhen asuudal
boldoggui zamaar yawah bas gashuudal
gunhaj yawaad namaig aldah chamd haruusal
guiln tsuhuj ilerhed hair oorooo dampuural
mr_soragsan

soragsan — 3 сарын 8, 2009, 18:52

Хоёр хүн

Эрт цагт хүн гэдэг

Эр эм хоёул нийлэн бүтсэн байж

Элдэв сайн мууг хийгээд байдаг

Энгүй их хүчтэй болохлоор нь

Энэрэнгүй бурхан үүнийг хараад

Эсрэг хүйстэн хоёр бие болгон салгасан гэнэ

Миний бодлоор одоо ч гэсэн

Мэндэлсэн бие нь дан ч гэлээ

Мөн санаандаа хоёр хүн амьдран байх шиг

Мөнх биш энэ л насандаа

Муу сайн хоёуланг нь хийдэг юм шиг

Энгийн ойрхоноор жишин бодоход

Ээж гэх хүн хичнээн агуу билээ

Эргээд хадам болохдоо хад чулуу шиг хатуу болдог нь

Энэ хүний хоёр тал бус уу

Эцэг гэдэг хичнээн нүнжигтэй билээ

Энэрэлгүй хойд эцэг болох цагт

Ээх дулаан илч үгүй болж

Эргэх хорвоод муу нь болдог учиртай

Ханиа болгон аван суухдаа

Хамгаас ихээр хайрлан байсан бүсгүйнхээ

 Халуун нулимсыг нь урсгах үедээ

Хар цагаан хоёр дүрд тоглодог бус уу

Бусадтай булаацалдан гэрэлчихээд

Буурал хорвоог хамт туулна гэж амалчихаад

Буруутан болгон нөхөрөө хараах нь

Буян болоод нүгэл хоёулаа билээ

Аль муу бүхэнг хийсэн хүн ч гэлээ

Алаг үр нь болохлоор ээжийнхээ нар нь юм

Амсаж үзэх олон зовлонгийн эсрэг

Алуурчин болон хувираа юм болов уу

Бурхан гэгдэх хүмүүс заримдаа

Буруу замаар алхаж нүгэл үйлдэж байсанг үгүйсгэхгүй

Бусдад туслах зөв замаа олж

Будда болон залагдаа биз дээ

Эзэн богд Чингэс хаан

Эртнээс Монголын эцэг болохлоор бидэнд хүндтэй ч

Эсрэг талын хүмүүсийг алж байсан болохлоор тэд

Энэрэн бурхан гэж лав л тахихгүй байх

Хайртай хүнээ бүхнээс их хайрлах бол

Харааж загнах хэрэг юу билээ

Хамт байх өдөр бүрээ хайрлаж

Хан хорвоод чамайг л сонгосонг нь хүндлээрэй

Урьд яаж хайрлаж байсанаараа

Урсах нулимсыг нь арчиж хайрла

Ухаангүй загнаж гомдоолгүйгээр

Уудам хорвоод уужуу амьдаръя

Хүнийг хүн чигээр нь хайрлаарай

Хөрстөд хөл тавихдаа нүцгэн ирсэн шигээ

Хөрөнгө мөнгөгүйгээр хүн хүнээ хайрла

Хүний сайхан үрийг хараад

Хөл дүүжлэх унаагаар нь бүү хэмжээрэй

Анд сайн нөхдийнхөө нөхөрлөлийг

Ааш зан хүн чанараар нь хэмж

Ашиг хонжоог харж үерхвэл чинь

Алс холын замдаа хэн хэндээ гай болно

Айлын сайхан охиныг авч гэрлэхдээ

Ар тал боломжийг нь харж гэрлэвэл чинь

 Амьдралын охь хайр гэдгийг мэдэлгүй

Араар нь тавьж хуурмаг амьдралаар хөврөн

Алсдаа өөрийгөө ч амьдралаа ч хуурч таарна

Өнгө мөнгөнд автан ханиа сонговол бүсгүй минь

Өнө холдоо аз жаргал гэдгийг чи мэдэхгүй

Үйлийн үр өөрийн шуналдаа захирагдан

Үүд сахин гөлөрөх боол болон сууна

Үр хүүхэддээ ч хүндгүй

Үүсгэх амьдрал чинь там болон хувирна.

Хаяад явсан аавыгаа аав чигээр нь хайрлаарай

Хатуу орчлонд юу ч бодогдсон байж болно

Хал үзээд эргээд ирэх гэтэл

Хар чулуу замд нь тээглэсэн байж болно

Асрах газар өсөхдөө ээжийгээ бүү хараа

Амьдралд юу эс тохиолдох билээ

Алтан дэлхийд хүн гэж зарлан авчирсанг нь бодож

Ачтай ээжийгээ ээж чигээр нь хайрлаарай

Энэрэн асрах эгч чинь хулгайч байж болно

Эвдэрч тэр хүн хальтран ангалд унасан ч

Эгээ л чамайг хамгаалж өсгөсөнг нь бодож

Элбэрэлт эгчийгээ эгч чигээр нь хайрла

Архинд орсон ахыгаа ах чигээр нь хайрла

Андуураад ус биш архи уусан ч байж болно шүү дээ

Алтан дэлхийд анх хөл тавьсанг нь хүндэлж

Архичин ч гэсэн ахыгаа ах чигээр нь хайрла

Зам дээр гуйлга гуйн суух нэгэнг

Зурвас хараад өнгөрөн явбал

Зуурхан таних дотно хүн байлаа

Залуу сайхан цагт нь олон нөхөд байсан ч

Зам дэрлэн хэвтэхэд нь хэн ч эргэн харсангүй ээ

Зиндаагаа бодон нүдээ аниад өнгөр юу гэтэл

Зан чанар минь урагш алхуулсангүй ээ

Зартай сайхан байхад нь таньдаг байсан аа санав

Гуйлгачин нөмрөг нөмрөө л биз дээ

Гуниглан зугтах нь юу билээ

Гудиггүй зангаараа нөмрөгийг нь хуулж

Гуниггүй үеэ эргэн дурсая даа нэг

soragsan — 2 сарын 14, 2009, 18:52

oodrog ertonts

bi

bi bol bi oor hench bish. nadad uhaan bn hunii uhaan nadad aalga. bi hunii yu bodoj bgaag medehgui . gagtshuu taamaglaj boloh yum. ene blogiin unshigchidad neg saihan urmiin ug heleh gesen yum.

erhem tanid- az urgelj dergedchin baij, amjilt urgelj tanig duguul amidarliinhaa zaasan chig shugmiig hazailguigeer , oodrog setgel husel temuulleer duuren nice amidarhiig hisii. toniig hundetgesen soragsan

soragsan — 7 сарын 6, 2008, 17:59

хайр

бодит амидралд юм бүхэн харуусал

болдоггүй замаар явах гашуудал

 гунхаж яваад намайг алдах чамд харуусал

гуйл нь цухуйж илэрхэд хайр өөрөө дампуурал

                                                          D. moogii